Зуслангийн эрхийн бичиг 110-120 мянган төгрөг байна

img

Улаанбаатар хот орчмын ногоон бүсэд нийтдээ 29 зуслан байдгаас өнөөдрийн байдлаар 18 нь бэлтгэл ажлаа бүрэн хангаж, хүүхдүүдээ хүлээж авах саналаа ирүүлээд байгаа аж. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор зуслангууд үнээ нэмэх санал ирүүлсэн ч 7-10 хоногийн амралтын эрхийн бичгийг 110-120 мянган төгрөг байхаар тооцжээ. Зуслангууд ирэх сарын 6-наас хүүхдүүдээ авч эхлэх бөгөөд ирэх сарын 20 гэхэд бүх зуслангийн үйл ажиллагаа жигдэрнэ гэж Нийслэлийн Хүүхдийн төлөө газрынхан мэдээлж байна.   Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилүүдэд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг зуны амралтаар нь үнэ төлбөргүй зусланд амраах ажлыг нийслэлийн Засаг дарга санаачилж байсан. Тэрбээр өнөө жил энэ ажлаа үргэлжлэхийн зэрэгцээ сурлага, спортын амжилтаар тэргүүлж байгаа хүүхдүүдээ дэмжиж, нийслэлийн ногоон бүс дэх зуслангуудад амруулах аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ