Ноцтой осол гарч зорчигчид гэмтлээ
Булган аймгийн Рашаант сумын нэгдүгээр багийн “Бичигт хад” гэх газарт “Баянхонгор-Улаанбаатар” чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн УНӨ-8849 улсын дугаартай “Истана” маркийн 24 зорчигчтой бага оврын автобус, УНО-8761 улсын дугаартай “Хюндай” маркийн хүнд даацын ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Уг ослын улмаас бага оврын автобус дотор зорчиж явсан 51 настай эмэгтэй нас барж, долоон зорчигч хүнд гэмтжээ. Гэмтсэн зорчигчдыг ГССҮТ-д хүргэсэн байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ