Гал түймрийн 12 дуудлага бүртгэгдэв

img

Шуурхай удирдлагын хэлтэс 101, 105 дугаарын утсанд  тавдугаар сарын 27-ны өдрийн 8.00 цагаас 28-ны өдрийн 8.00 цагийн хооронд нийслэл хотод объектын гал түймрийн 12, гал түймрийн зөрчлийн гурав, химийн бодистой холбоотой нэг дуудлага тус тус иржээ. Харин 102 тусгай дугаарт энэ өдөр иргэд байгууллагаас нийт 2598 удаа холбогдсоноос гэмт хэрэг, зөрчлийн тухай 872 мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 33 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 27, илрээгүй зургаан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Түүнчлэн 103 дугаарт эмнэлгийн 2497 яаралтай тусламжийн талаарх мэдээ мэдээллийг хүлээн авснаас бодит 554 дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх 60, oсол, гэмтлийн 88, архидан согтуурсантай холбоотой 33 дуудлага бүртгэгджээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ