Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Чимэдийн толгой” гэдэг газар малчин Д.Амгалангийн хотонд малын гоц халдварт боом өвчин гарсан. Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 15-ны өдрөөс тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны орчим нутаглаж байгаа малчин Партизаны хотонд галзуу өвчин гарч, үүний улмаас энэ сарын 18-ны өдөр тогтоосон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа аж. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ