
Нийслэлд зам засварын ажил ид өрнөж байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 13, 15, Хан-Уул дүүргийн 19, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороолол, мөн циркийн баруун, зүүн талын автозамуудыг засах ажил үргэлжилж байна.
Харин өнөөдөр ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын зам засварын ажил дуусч, ашиглалтад оруулжээ. Үүнээс гадна Нарны гүүрийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг хэсэгчлэн хийж байгаа аж. Холбогдох мэргэжилтнүүдийн хэлснээр, яг одоо 30 га газарт бүтээн байгуулалт ид өрнөж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ