
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөнөөр дүүрэг бүрт өрнөж буй зам засварын ажлын явцтай зэрэгцээд өмнөх жилүүдэд хийсэн замуудад гарсан эвдрэл, гэмтлийг тухайн гүйцэтгэсэн газруудаар нь нөхөн засуулах, нийслэлийн хэмжээнд 70 хувьтай байгаа хур хог цэвэрлэгээний ажлыг цэгцэлж, ирэх сарын 1 гэхэд хур хоггүй болгох үүргийг Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг дүүрэг, харъяа байгууллагын удирдлагуудад өглөө.
Мөн дүүргүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байгаа ч орчны тохижилт, ногоон байгууламж гэх мэт тодорхой цаг хугацаанд амжуулах ажлууд дээр онцгой анхаарч ажиллахыг анхааруулсан. Түүнчлэн ойрын үед нийт нутгаар хуурайшилт ихтэй, гал түймрийн аюул үүсэх магадлал өндөр байгаа учир долдугаар сарын 1 хүртэл удирдах ажилтнууд гар утсаа унтраах эрхгүйг сануулсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ