Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав
ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Асим Арарыг хүлээн авч уулзав.
1997 онд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Турк улсын Дотоод явдлын яамтай хамтран ажиллах чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулагдсанаас хойш хоёр орны цагдаа,
дотоодын цэргийн байгууллагуудын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, Туркийн Цагдаагийн академид жил бүр манай улсын 5 сонсогчийг суралцуулан төгсөгчид цагдаагийн байгууллагын албадад үр бүтээлтэй ажиллаж байна.
Турк Улсын санаачлагаар “Олон улсын Цагдаагийн академиудын холбоо” /INTERPA/-г байгуулж манай улсын Цагдаагийн Академи тус байгууллагад гишүүнээр элсэж 2003 онд Туркийн Цагдаагийн академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
Одоо хоёр улсын цагдаагийн байгууллага нь улс дамнасан мансууруулах бодис, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллаж, Турк улсад зохион байгуулж буй олон улсын арга хэмжээ, сургалтанд манай цагдаагийн байгууллагын алба хаагчид оролцох болов.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ