
Өнгөрсөн жил Италийн АС Милан багийн дасгалжуулагчдыг урьж, хөлбөмбөг сонирхогч хүүхдүүдэд хичээл заалган, тэндээс шалгарсан дөрвөн хүүхдийг Милан хотноо болдог “Дэлхийн хүүхдийн зуслан”-д оролцуулсан юм.
Энэ жил “Милан өсвөрийн зуслан-2012” хөтөлбөр Улаанбаатар хотноо зургаан хоног үргэлжилж, Милан явах хүүхдүүдийг шалгарууллаа.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн, 13 хүртэлх насны 270 хөлбөмбөгч хамрагдсанаас Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч А.Мөнх-Оргил, Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн сурагч Ч.Мэндээ, Б.Балжинням, Баянзүрх дүүргийн Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн сурагч А.Мөнгөнтулга нар шалгарчээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ