Эрхэм гишүүдийн шоу хийгээд О.Чулуунбатын хийрхэл

img

Манайд өдгөө улстөрчдийн сезон эхэлж байна. Шинэковууд нь танигдах гэж, хуучин бурхинууд ард түмний төлөө сэтгэл зовниж ирсэн хүний дүр эсгэх гээд хаа хаагүй бөөн ажил. Өөрийгөө харуулахаар л бол өөдөс даавууны хойноос ч улайран зүтгэх эрхэм гишүүдийн шоу эцэстээ ард түмний тархийг угааж, араар нь өөртөө жаахан ч бол юм нааж авах гэсэн хүслээс илүү гарахгүй. Тэгээд ч тэдний энэ шоунаас төрд хийгээд түмэнд наалдах ашиг тус гэж хумсын чинээ ч байдаггүй юм. Хамгийн наад захын жишээг Д.Арвин гишүүний Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөөс банк шимтгэл авах ёсгүй гэсэн гэнэн шоуны балгаар энэ сард лав иргэд Эх орны хувь хишгээ авч чадахгүй болсон. Энэ мөнгийг тараагаад бараг жил болж байхад эрхэм хатагтай банк үйлчилгээний хөлс авч буйг мэдсэн бололтой юм. Тэгээд л үүнээр хөөрхөн шоу хийж ард түмнийхээ төлөө сэтгэлтэй ардын баатрын дүрд хувирах ухаан сийлжээ. Харамсалтай нь түүний ингэж хашгирсных нь ачаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас “Хадгаламж”, “Капитал” банкны хаягаар албан бичиг очиж өнгөрсөн баасан гаригаас эхлэн Хүний хөгжил сангийн мөнгө олголтыг зогсоосон. Ингэхдээ эрхэм гишүүний харшлыг хөдөлгөөд байгаа банкны үйлчилгээний шимтгэл болох хүн бүрээс авч буй 350 төгрөгийг энэ оныг дуустал бас ирэх оны эхний зургаан сарыг оруулаад бүгдийг нь төсөвт суулгасны дараа өгч эхлэх юм байх.  Засгийн газрын хуралдаанаар эхлээд орно, дараа нь бусад процедурыг хүлээнэ гэхээр лав энэ сардаа амжихгүй.

Энэ бол эрхэм гишүүдийн шоуны ердөө ганцхан нь. Үүнтэй адил бас нэг том шоуг УИХ-ын гишүүн О.Чулуунбат эхлүүлэв. Тэр гэв гэнэт тун ч идэвхтэй нэгний дүрд хувилан, чуулганы завсарлагаар унталгүй ажиллаж, “Зоос” банкны төлөө санаа тавьж, “Жаст”-ыг буруутнаар тодруулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийж буй мэдээллийнх нь цаад зорилго хувийнх нь эрх ашигтай хамаатай юм билээ.

Эрхэм гишүүн “Зоос” банк дампуурсан нь Олон Овоотын алтны ордод өгсөн зээлтэй холбоотой хэмээн мэдэгдсэн. Үүгээр нь бол “Зоос”-ыг дампууруулсан эзэд нь энэ ордыг ашиглаж буй “Олон овоот гоулд” ХХК, цаашлаад түүний хувь эзэмшигч “Жаст” групп буруутай. Тэд дэлхийд байхгүй ховор ордыг өөрийн болгох зорилгоор “Зоос”-ыг үгүйрүүлж үүдийг нь барьсан болж таараад байгаа юм.   Монголбанкны ерөнхийлөгч асан ингэж хэлэхээр ард түмэн үнэмшиж л таарна.  Гэхдээ тэрбээр энэ мэдэгдэлдээ Олон Овоотын алтны ордод олгосон зээл яагаад  банк дампууруулсныг огт дурдсангүй. Гэтэл “Зоос” банкнаас Олон овоотын ордод олгосон зээл нь өөрөө маапаантай. Монголбанкны баримталж буй журмаар банк нь нэг харилцагчид олгох зээлийг өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрүүлэлгүй байхаар тооцох ёстой гэнэ. Хэрэв энэ дүрэм журмыг мөрдөөгүй бол түүнийг нь банкны алдагдалд тооцох учиртай юм байна. Гэтэл “Зоос” банкийг дампууралд хөтөлсөн гээд байгаа Олон Овоотын алтны ордод буюу “Монгол газар” ХХК-д олгосон зээл нь 60 тэрбум гэдэг. Дүрэм журмаа зөрчөөд 2006, 2007 онд олгосон энэ их хэмжээний зээлийг жил тутам хийдэг гэдэг өнөөх Монголбанкны сүрхий хяналт шалгалт яагаад илрүүлээгүй юм бол.

Энэ тухай О.Чулуунбат огт дуугарахгүй байгаа. Учир мэдэх нэгний шивнэснээр бол Монголбанкны экс ерөнхийлөгч энэ эрхэм өөрөө үүнд оролцсон болж таарав. Алтны магнатаар өөрийгөө өргөмжилсөн, үнэн хэрэгтээ юу ч үгүй хоосон Ц.Мянганбаяр ухаантайдаа ингэж банкуудыг аргалаад олон тэрбумаар нь зээл авчихсан ч юм биш. Түүнд толгой бас ам хэл, гар хөл нь болсон хүн одоогийн УИХ-ын гишүүн О.Чулуунбат бололтой юм билээ. Хууль бус явдал нэг хоёрхон удаагийнх байгаагүй. Цааш үргэлжилсээр байсан гэнэ. Гэтэл 2009 оны долдугаар сараас “Зоос” банкны удирдлага түүний хувь нийлүүлэгч Европын сэргээн босголтын банкны мэдэлд шилжсэн. Ажил авсан улс шалгаж нягтлаад үзэхээр Олон Овоотын алтны ордод нэрээр “Монгол газар”-т хэтрүүлээд олгочихсон зээлийн хэмжээ тодорхой болжээ. Тэр үед Ц.Мянганбаяр өр, ширээ аль хэдийнэ “Жаст” группт буюу “Олон овоот гоулд” ХХК-д шилжүүлчихсэн байдаг юм. Парадокс үүгээр дуусаагүй. Хэтрүүлж олгосон зээлийг төлүүлэх шаардлагыг Европын сэргээн босголтын банкнаас тавьж, төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг нь худалдаж өгсөн мөнгөө олж авах гэтэл өнөөх зээл нь ямар ч барьцаагүй байжээ. Барьцаа нь хаачив гээд эрэл сурал болтол дахиад л О.Чулуунбатын нэртэй холбогдоод явчихсан гэдэг юм.  “Монгол газар”-ын Ц.Мянганбаярт гадаадын “Голдман сакс” компаниас зээл олгуулахад хувийн шан харамж авч зуучилсан хүн нь Монголбанкны экс ерөнхийлөгч.

Гадаадын компани ямар ч барьцаагүйгээр ганц цент ч олгохгүй учраас Олон овоотын ордын бүх лиценз, хөрөнгүүдийг дотоодын банкуудаас чөлөөлж, “Голдман сакс”-д шилжүүлчихсэн байгаа юм. Уг нь ном ёсоороо бол эхлээд Монголын арилжааны банкууд дахь хугацаа хэтэрсэн зээлийг хаасны дараа Олон овоотын лицензийг “Голдман сакс”-т барьцаалах ёстой. Гэтэл үүнийг алгасаад шуудхан бүгдийг нь суллуулаад лицензийг нь “Голдман сакс”-т барьцаалчихдаг гэхээр толгой нь овоо ажиллахаас гадна эхр мэдэл нь энэ дайнд хүрэхээр байх учиртай. Ийм эрх мэдэл Ц.Мянганбаярт лав байхгүй.

Европын сэргээн босголтын банк нь Олон Овоотын ордод олгосон зээлийг хэмжээ нь хэтэрсэн, тэгээд барьцаагүй тул алдагдал болгохоос өөр аргагүйдэж уг зээлийг хариуцаж байгаа “Олон овоот гоулд” ХХК-д дараах шаардлагыг тавьжээ. Та нар энэ улирлын баланс гарахаас өмнө буюу есдүгээр сарын 30-ны дотор Олон овоотын алтны ордын лиценз, хөрөнгийг “Зоос” банкны барьцаанд авчирч өг гэжээ. “Олон овоот гоулд” нь “Голдман сакс” компанид хандаж, тус ордын лиценз, хөрөнгүүдийг банкуудын дундын барьцаанд тавихгүй бол болохгүй болоод байгааг учирлаж. Улмаар зээл төлөгдөөгүй байхад барьцааг нь шилжүүлж авсан үйлдэл нь  хууль бус хэмээн мэдэгджээ. Гэвч “Голдман сакс” үүнийг сонсохын оронд  “Монголын хууль, төр засаг гэж юу юм бэ, тэнд байдаг хүмүүстэйгээ яриад л болчихно шүү дээ”  хэмээн томорсон байна. Тиймээс “Олон Овоот гоулд” ХХК-ийнхан тэдний лиценз барьцаалсан үйлдлийг шалгуулахад хууль бус гэдэг нь дорхноо л гараад иржээ. Тиймээс лицщнзийг хуулийн дагуу болгож барьцаанаас сулласан байна. Харамсалтай нь тэд энэ ажиллагаагаа Европын сэргээн босголт банкнаас хатуу тогтоосон хугацаанд хийж амжаагүй. Тиймээс дүрэм, журмыг ягштал мөрддөг Европын сэргээн босголт банкны хувьд Монголын нэг банкны хувь заяа ямар ч хамаагүй тул Олон овоотын ордод олгосон зээлээ банкны алдагдал болгоод, балансаа гаргачихаж. “Зоос” банкны 2009 оны гуравдугаар улирлын хасах баланс сонин дээр гармагц харилцагчид мөнгөө татаж эхэлсэн.

Нэг үгээр байдал хүндэрч эхэлсэн тул Монголбанкнаас яаралтай арга хэмжээ авч, “Зоос”-ыг татан буулгаад, оронд нь Төрийн банкийг байгуулсан байна. Энэ бүх үйл явдал банкны салбарт халуун сэдэв болон өрнөж байхад амаа үдүүлсэн мэт суусан экс ерөнхийлөгч гэв гэнэт “Зоос”-ын төлөө санаа зовж, хашгирч эхэлсэн нь ямар учиртай юм бол гэж хүмүүс гайхаж эхэлжээ. Олон овоотын алтын ордыг олон улсад нээлттэйгээр зарж борлуулаад “Зоос”-ын өрийг төлж, “Зоос” банкийг сэргээнэ гэхчилэн мөрөөдлийн төлөвлөгөө яриад буйг нь хэр бүтэмжтэйг зарим нэг хүнээс лавлахад үнэ хүрэхээр байсан бол цаадах чинь аль эрт худалчихсан байхгүй юу. Одоо зараад ч өр ширээ төлж хүрэхгүй. Тэгэхээр ордыг зараад “Зоос”-ын өрийг төлүүлнэ гэдэг шиг худлаа юм байхгүй, харин “Голдман сакс”-ын өрөнд л хүрэх байх гэсэн. О.Чулуунбат гишүүний энэ удаагийн шоуны хөшигний ард ийм л үйл явдал өрнөж байна. Энэ гишүүдийн зохион байгуулдаг элдэв шоуг цэгцлэхгүй бол эцэст нь ард түмэн хохирч тэд хожсоор л дуусах нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene khvnees bolj UB-d bairnii vne khoorson shvvdee.Zakh zeeliin jamaaraa bairnii vne buurakh baital toroos khvcheer demjij baina geed barilgiin companiudiig demjsen odoo ted nar n ter vee martaad bairnii vnee duraaraa nemsen.Toroos bairnii zeel tolno geed l bas dakhiad khvleelt vvsgej vniig n khoorgood baidag er n oorsdiikh n khorongo ene business-d ergeldej baidag bolokhoor khoorgoj baidag biz khudlaa ard tvmnee bodson dvr esgeed lalruud
2011-12-09
Bayartsogt Bayar ed nar aij uheh geed shees n hureed Chuluunbat luu dairch bn daa. Bidnii tatvariig ter muu Jast iin Bathuu d u hiisen gej ogch baigaa um be??????
2011-10-25
жастын ноён өчигдөр МҮОНТ-р энэ орд 8хан тоннын нөөцтэй би бүх монголын өрыг дараад өөрөө үхсэн ч яахав ухааны юм хуцдагийн.Батхүү та орон даяар монголын бүх ард түмнийг доромжлохоо болиоч нүгэл чинь нүдээрээ гарна даа
2011-10-20
Ойлгож ядаад байх юм алга аа. Ийм их нөөцтэй лиценз байхад зээл олгохгүй гээд ч яахийн . Банк дундын барьцаанд байсан юм бол зохицуулаад явж болох л байж. Дандаа шантааж, лицензийн дайн л явагдсан юм байна шдэ. Тэгээд л дундуур нь Жаст орж ирээд завшчихаж. Засгаас 100,0 тэрбум төгрөг гаргуулчихаад лиц?нзий нь ашиглаад явж байдаг яасан том татаас вэ? Засаг Жастаас мөнгөө хурдан гаргуулж авах, эсвэл лицензийг нь төрд авах хэрэгтэй. Тэгээд дуудлагаар зарчих. Гишүүд зөв л юм ярьж байна
2011-10-20
чулуун бат гэмт хэрэгтэн гэхдээ өөр хэргийг илчилж болноо
2011-10-20
Arvingiin ch zov Chaluunbatiin ch zov shuudiin hudaldagdsan boldhuyag bolio chi
2011-10-19
Тэд үхэхгүй харин тэднээр өөрийн бохироо нь угаах ямар арга байгаа бол тэрийг л олох хэрэгтэй
2011-10-19
монголын төрд дээрээс доошоо хулгайч луйварчид шургалсан. эднээс салж хариуцлага тооцвол монгол хөгжинө.
2011-10-19
Chuluunbat zov asuudal tavisan baina shudee ! Zorigtoi uragshaa bid demjine shuu !
2011-10-19
Ганди бол албан тушаалаа ашиглаж бохир аргаар мөнгө олхоос өөр юм хийж чадахгүй хүн. Мэдлэг нь ч хүрэхгүй. Тэр эх орны хишгээс шимтгэл авах асуудлыг анх санаачилж, тэрний хүчинд банкуудаас овоо юм авсан байх. Харин Чулуунбат ард түмэний эрх ашгийн төлөө тэмцэж байгаа цөөн хүний нэг. Өөр тэмцэгч олдог ч үгүй. Иймд Монголд эрүүл саруул ухаантай хүн байдаг юм бол Чулуунбатыг дэмжих ёстой.
2011-10-19
Archaagui xeden xuuxed amidralgui zavaan banzal xuuxenuudiig tejeex gej luivar xiigeed baidagaa boliooch!!Avax yum yu baina aa chamd!!Ergeed amidralaa xaraach!! Xun muu xelexdee sain yum baina lee!!Chamd saixan yu baina aa!!
2011-10-19
Chuluunbat GS-d zuuchilj 3 say $ avsan. Terneesee odoo Zoosyn uriig tuluuch. Mun Myanganbayr n Zoosoos zeel nemj avahdaa 100 say$ GS-aas vana gesen bichig uzuuleed l Chuluunbat teriig n batalj bgaad l 60 terbum gargasan shd.
2011-10-19
ene er ni ih no-toi hun baihaa
2011-10-19
Сонгууль будлиангүй болно гэвэл зүгээр л сүүлийн хорин жил улс төрд суусан бохир хүмүүсээ л оруулахгүй байх хэрэгтэй. Энхбаяр, Баяр, Батболд, Батхүү, Зоригт, Занданшатар, Баттулга, Бат-Үүл, Гончигдорж, Амаржаргал, Улаан, Чулуунбат, Гүндалай, Хаянхярваа,Алтанхуяг, Нямдорж гэх мэтийг хөөн гаргах хэрэгтэй. Ингэж байж л сонгууль арай луйваргүй явна. Өөрөөр бол МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЛУЙВАРДУУЛНА ШҮҮ ДЭЭ
2011-10-19
ГОЛДМЭН ЗАГСТ ЖУУЧИЛСАН, ДУНДААС НЬ МӨНГӨ ЗУВЧУУЛСАН ЭТГЭЭД НЬ ЭНЭ НАРМАЙНДАА НОГООН БЭЭР ДҮҮРГЭСЭН ГУНШАА ЧУЛУУНБАТ ЯГ МӨН. ТЭГЭЭД ГОДМЭНЗАГС НЬ ЧИ ЗУУЧИЛЖ МӨНГӨ АВАХУУЛСАН ОДОО ТЭР ХАХУУЛЬД АВСАН МӨНГӨ БА ЗЭЭЛИЙГ ОЛЖ ОГ ГЭСЭН ШАХААНД ОРОХООРОО АЛТНЫ ОРДЫН ЛИЦЕНЗ ЗАРЖ ТЭР ГАДААДЫН КОМПАНИЙ ЗЭЭЛИЙГ ТӨЛҮҮЛЭХ ГЭЖ УЛАЙРЧ БУЙ Л АСУУДАЛ ШҮҮДЭЭ. ЭНЭ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ ЯАЖ ЯВААД ЭНЭ МОНГОЛЫН САНХҮҮГИЙН СИСИТЕМД ЯСАР ҮЙЛЭЭР ИНГЭЖ ШУРГАЛЖ АРД ОЛОН ҮНДЭСТЭНД ЭМГЭНЭЛ УЧРУУЛЖ ЦАГААН ЗАХТАН ДЭЭРЭМЧИН УЁИРДАГ БАЙНАА. ХЭЗЭЭ ҮХЭЖ МОНГОЛЫГ АМРААХ БОЛОО
2011-10-19
Тэд үхэхгүй харин тэднээр өөрийн бохироо нь угаах ямар арга байгаа бол тэрийг л олох хэрэгтэй
баяр баярцогтын үнэнийг гаргаад ирэхээр чулуунбатын амыг таглах гэж байгаа санаатай юм болов уу? баяр маш аймшигтай нөхөр шүү дээ. ард түмэнд царайгаа харуулсан. хүн алахдаа нүд нь цавчдаггүй хүн луйварч хийнэ, хулгайч хийнэ. гүжирдэнэ...
2011-10-19
зоосыг дампууруулж төрийн банк болгож байхдаа. чулуунбатын асуудлыг гаргаж тавихгүй яасан юм. аль аль нь таг л байсан. бүгд хулгайч луйварчид болохоор биё биёдээ хариуцлага тооцож чаддаггүй ээ. ийм юм хийсэн нь үнэн юм бол ху намынхан яагаад уих- д нэрийг нь дэвшүүлээд байгаа билээ. нэгл итгэлгүй байна.
2011-10-19
Гадаадаас зээл олоход зуучилж байна гэдэг сайн хэрэг биш үү Тэгээд гадаадын тэргүүний банк барьцааны зүйлийг зараад монголын бас өөрийн банкны өрийг төлж чадна гэж тооцсон болохоор зээл өгсөн шүү дээ Харин манай бохир улс төр ороод аль ч банкуудыг шоконд оруулсан байна Юунд тэнэг юм бичдэг МАЛ вэ IQ багатай нөхөр үү
2011-10-19
unen zuil bichsen bna
2011-10-19
Chuluunbat zov asuudal tavisan baina shudee ! Zorigtoi uragshaa bid demjine shuu !