Монголын хаадын Ромын Папуудад илгээж байсан 800 жил хадгалагдсан захидлуудтай Ерөнхийлөгч танилцлаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Итали Улсад айлчлах үеэрээ Ватиканы номын сан, архивтай танилцлаа. Манай гаригийн хамгийн том архивуудын нэг болох Ватиканы архивт Монголын Эзэнт гүрний үед хамаарагдах чухал баримт бичиг, захидлууд хадгалаастай байдаг юм. Эдгээр нь Монголын Их хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ил-хан Абагын “Үг мину” зарлиг \1267 эсвэл 1279 он\,  1290 онд  Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидал, мөн 1302 онд Ил-хан Газанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал билээ. Захидлууд бүгд эх хувиараа хадгалаатай байдаг бөгөөд үл ялиг шарлаж, зарим мөрийн үгний дээд хэсэгт баларсныг эс тооцвол бараг хэвээрээ байна. Манай улсын түүх болон  дипломат алба, гадаад харилцааны түүхийг харуулсан эдгээр чухал баримт бичгүүдийг эрдэмтэн Ш.Бира, Д.Цэдэнсодном нар 2001 онд бүтэн нэг сарын турш судалжээ. Монгол төрийн эртний баримт бичгүүд албан бичиг үйлдэх тусгай дэг жаягийн дагуу, тод хар өнгийн бэхээр хичээнгүйлэн бичсэн, тод улаан өнгийн тамгыг бичвэрийн эхэн , дунд адагт нь дарсан байна. Монголын хаадын Ромын Папуудад илгээж байсан 800 жил хадгалагдсан захидлуудыг Ватиканы нууц архивынхан  өөрсдөө 1920  онд л олж мэджээ. Зөвхөн номын тавиуруудын нийт урт  нь л гэхэд 85 км болдог, 600 архивын сантай, 40 орчим мянган номтой, дахиад 20 жилийн нөөц байртай Ватиканы нууц архивт тэр бүр хүмүүс ордоггүй юм байна. “Ватиканы номын сан, нууц архивт зөвхөн Ромын Папын зөвшөөрөлтэй судлаачид нэвтэрч, үзэж танилцаж болдог. Бид өнөөдөр Ерөнхийлөгч танд анх удаагаа эдгээр чухал баримт бичгүүдтэй танилцах, үзэх боломжийг олгож байна” хэмээн архив хариуцсан тэргүүн дэд хамба  Монгол Улсын Ерөнхийлөгчид хэллээ. Ном цаас хадгалах орчин үеийн өндөр технологийн ачаар мянган жилийн өмнөх ном ч саяхных мэт хадгалагджээ. Жишээ болгож 1070 оны нэгэн номыг үзүүллээ. Тугалын \эсвэл хурганы\ арьсыг сайтар боловсруулж цаас хийгээд гараар бичсэн нь өнөөгийн машин мэт жигдхэн  байх ажээ. Ватиканы нууц архивтай танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ватиканы архивын зүгээс Монголын түүхийн зарим чухал сурвалж бичгүүдийн  хуулбарыг  хадгалууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

khaan:
Bidnii soel yamar bsniig delhiin hvmvvst gaihshruulad l bjiig
2013-04-13
Irsen ch gesen deed darga nar ni huvaagaad idchih biz. Mani meted ni yu gej oldoh veedee.
2011-11-25
Mongoloos gadaad ruu bichsen zahia tul tendee baih yostoi biz dee. mal yum haashaa yum be?
2011-10-28
Байх ёстой юм байрандаа байг дээ. Манайд ирээд хошногоны цааснаас дутахгүй юм болно.
2011-10-26
Нэгэнт Ромын Папад илгээсэн захидал тул тэндээ үлдэх нь зөв. Харин дэлхийн 2-р дайны үед Оросуудын хулгайлсан 80 тохой Майдар бурхан болон бусад эртний дурсгалуудыг оросуудаас буцааж нэхэх хэрэгтэй
2011-10-19
монголд авчраад зөв хадгалж чадахгүй юм чинь тэндээ л байж байг, аягүй бол авчирсны дараа нэг мэдэхэд хэн нэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний гарт орно, томчууд ихэнх нь үнэт эдлэл, уран зургийн галарейтай байдаг шдээ, хэзээ нэгэн цагт гаргаж үнэ хүргэх зорилготой байдаг байлгүй
2011-10-19
Хаашаа юуны учир явуулсан бэ. Тэр газраа байж байх нь зөв бизээ. Заавал Монголдоо байж Монголын өв болохгүй шүү дээ. Харин Монгол нутагт байх ёстой Чингэсийн чулууны бичгийг бол авчирч хуучин байсан газарт нь тавих хэрэгтэй шүү. Үүнийг харин хулгайлагдсан түүхийн дурсгал гэж үздэг юм.
2011-10-19
байдаг газар нь байж байг энд авчирах хэрэггүй
2011-10-19
Монгол улсын өвийг буцааж авах хэрэгтэй шүү дээ. Солонгосчууд гадаадад буй сүүүлчийн өв болох 15р зууны номыг Францаас авах гэж байнга л хөцөлдөөд байна шүү дээ.
2011-10-19
Irsen ch gesen deed darga nar ni huvaagaad idchih biz. Mani meted ni yu gej oldoh veedee.
Mongoloos gadaad ruu bichsen zahia tul tendee baih yostoi biz dee. mal yum haashaa yum be?