Хотын доторх үзэмжгүй хашааг цэгцэлнэ

img

Хотын төвд өндөр хашаа татсан эрхмүүдэд хот хатуухан шаардлага тавихаар болжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын гудамж, талбайн барилгажилт, тохижилтыг сайжруулах, эмх замбараагүй баригдсан хашааг цэгцлэх, автозамын түгжрэлийг сааруулах шаардлагын үүднээс 2009 оноос эхлэн “Хашаа” нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулж байгаа юм.   Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтдээ төвийн зургаан дүүргийн хэмжээнд 619 байршилд 2880 орц, гарц хааж барьсан хашаа, хайс, хаалт, ТҮЦ, гараж, чингэлгийг нүүлгэн, газар чөлөөлсөн байна. Мөн 2010 оноос эхэлсэн “Явган хүний зам” арга хэмжээний хүрээнд нийт 161 байршилд 307 объектийг чөлөөлж, 6236 метр урт явган хүний замыг засч тохижуулжээ.   Иргэдийн зүгээс талархал хүлээсэн энэхүү ажлыг ирэх сарын 1-нээс үргэлжлүүлэхээр боллоо. Өмнө нь нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хороолол дундах замыг чөлөөлж байсан бол одоо гэр хороолол руу түлхүү анхаарах юм. Ингэхдээ иргэдээс өөрсдөөс нь орц, гарц, зам, талбайг хааж боогдуулсан объектуудын тухай мэдээллийг дүүргийн газрын албадаар дамжуулан хүлээн авч нэгтгэн, тэр дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах аж.   Эхний ээлжинд хотын төвийн байршилд барилга барихаар хашаа татахдаа иргэдийн зорчих хэсгийг хааж боогдуулсан, өнгө үзэмжгүй төмөр хашаа хатгасан газруудад хотын үзэмжид нийцүүлэн хашаагаа өнгөлж засах, зам талбай чөлөөлөх шаардлагыг хүргүүлсэн гэнэ. Иймд ирэх сарын 6-наас эхлэн тавьсан шаардлагыг биелүүлээгүй газруудын хашааг буулгах арга хэмжээ авах юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хоэын унаган иргэн:
жуковын хөшөөний хойно сод монгол анандбазарын асар том хашааг буулгаачээ . 2 жилийн өмнө л буулгалаа гээд байсан одоо болтол зэрлэг шарилж манаач айлын баас шээс үнэртээд байна.бөгсөө ил гөрган бие засах манаач айлынхан чинь цонхоор харагдаад энэ хавийнханы доог тохуу ад болж байнаа.хашаанд жорлон гэдэг юм байхгүй. одоо ургамалын харшилын цаг эхэлж байна.энэ хашааны зэрлэг шарилж нь хүнээс өндөр ургадаг энэ хавийнхан цонхоо ч онгойлгож чадахаа байдаг.маш муухай үнэртэй.хашааруу харсан цонхтой айлуудын хүмүүсээс ихэнх нь харшилтай болсон. худлаа гэвэл айл бүрээр ороод эсвэл эмчээс эндэхийн аптек аас асуугаарай.энэ хавьд хүн ихдээд талбай багадаад байнаа.ядахад яр гэгчээр урд талд нь байх жоохон талбай дээр баянзүрх дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэсээс зөвшөөрөл авсан гэх хэдэн заваан хүмүүс ямар ч зайгүй болтол нь хятад тоглоом тавьчих юм.хүмүүс хүүхдээ салхилуулах биш баас шээс шарилжний үнэрт өдөрт байнга 5аас 10 мянган төгрөгний өртэй юм шиг тэр хүмүүст мөнгөө өгөн байж хүүхдээ салхинд гаргаж байнаа.энэ хэдэн тоглоом шиг юмыг нь хурааж эндээс явуулж болдоггүй юм боловуу гэж хүүхэдтэй хүн бүр ярилцах юм.хүүхэд гүйх хүмүүс явах зай алгаа энд чинь.яаралтай шийдэж өгөөчээ.
2012-05-30
TOV SHUUDANGIIN BARUUN TALIIN ZAM HAAJ BARISAN HASHAA HECHNEEN JIL BOLLOO. BARILGA BARIHGUI YUM BOL BUTSAAJ ZAMAAA TAVIAACHEE. HEN GEDEG DARGA N BAILGAAD BGAA YUM BEEEEEEEEEEEEEEEEEE
2012-05-29
Зочин:
50-р сургуулийн урд талын Диана сургуулийн хажуугийн авто зам шууд хашаанд нь тулсан хүүхдүүд хавчуулагдах гээд явахийн анхаарч хашааг нь дотогш нь татуулж явган зам тавьж өгвөл зүгээр байна. 7-р хорооллыг шинэ замтай холбосон байрнуудын дундах шинэ тавигдаж байгаа зам явган хүний замгүй тавигдаад байна шүү дээ. Энэ чинь стандарт зөрчиж байгаа юм биш үү. Баахан дайрга энэ тэндгүй асгаад орхисон явган хүмүүс зорчих газаргүй болоод байна шүү. Очиж газар дээр нь үзэж арга хэмжээ авч өгөөч
2012-05-29
TOV SHUUDANGIIN BARUUN TALIIN ZAM HAAJ BARISAN HASHAA HECHNEEN JIL BOLLOO. BARILGA BARIHGUI YUM BOL BUTSAAJ ZAMAAA TAVIAACHEE. HEN GEDEG DARGA N BAILGAAD BGAA YUM BEEEEEEEEEEEEEEEEEE
ока:
Хилийн цэргийн удирдах газрыг гаднах автобусны буудалыг өөрлөж өгөөч автобусны зогсоолгүй газар автобус зогсож байна үүнд 34-38 номерын автобус зогсдог юм энд буугаад явах гэхээр явган хүний замгүй машины замаар 50-100 метр газар явж байна үүнийг анхааралдаа авч өгөөч
2012-05-29
БОЛД:
ЯГ ХОТЫН ТӨВД СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИХЙ АРД ЗАЛГАА "СОД МОНГОЛЫН ХАШААГ АВЧ ХАЯАЧЭЭ ЯВГАН ХҮНИЙ БАС МАШИНЫ ЗОГСООЛ ХААСААР ОЛОН ЖИЛ БОЛЛОО.
2012-05-29
selbe gol daguu bgaa heden modiig hashsan neg tomor hashaa ezengui 3 jil bol ter haviin ail amitan mashin tehnik yavah zamd boon saad bolj hogon uur bolon sahiul ail ni yag hodoo jalgand baigaa ail shig heden modiig toiruulan ereen taaraar haalt hiicheed bohiroo zailuulj bna sh de hotiin tovd iim bhad zah bur oilgomjtoi sh de monhbayraa ajlaa hiilgeej ene horoo duurgiin nohdoor
2012-05-29