
Мэргэжлийн сүмогийн дэвжээнээ олон дээд амжилт тогтоосон озэки Кайо, цагтаа хэнийг ч шороодуулж хэнд ч унаж явсан сэкивакэ Хокүторики нар өнгөрөгч амралтын өдрүүдэд үсээ авахуулж, дэвжээндээ ажиллахаар боллоо. Кайогийн үс авахуулах ёслолыг 10 мянга гаруй хүн "Риогокү Кокүгикан" ордонд үзэж, олон хүндэт зочин үсэнд нь хүрсэн байна. Японы Эзэн хааны цомыг таван удаа хүртсэн ч аварга цолд хүрч чадаагүй озэки Кайо мэргэжлийн сүмогийн дэвжээнээ нийтдээ 140 башёод 1444 барилдаанаас 1047 ялалт байгуулж түүхэн дээд амжилт тогтоожээ. Мөн тэрээр дээд зиндаанд 107 башёод барилдсан (879 ялалттай) нь бас дээд амжилт болсон юм.
Сагсан бөмбөгийн халз уулзалтад оролцсон монгол сүмочид арлын орон руу яаран буцсаны учир энэ байлаа. Тэд хоёр ахмад бөхийн зодог тайлах ёслолд байлцжээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ