Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

img

-Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 цагаас Өмнөговь аймгийн шүүгч Үндсэн хуулийг тайлбарласан талаар Иргэдийн шударга шүүхээс мэдээлэл хийнэ. 12.00 цагаас “Хөх Монгол” бүлгэмээс “Монгол хүн монгол нутагтаа дарлагдах ёсгүй” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. -Бишрэлт зочид буудлын хурлын зааланд 10.00-16.00 цагт “Арьс ширний салбарын боловсруулах үйлдвэрлэлийн шатанд тулгамдаж буй асуудал” сэдэвт уулзалт зөвлөгөөн болж байна. -ҮХШХ-ны хурлын зааланд  11.30 цагт Инновацийн хууль УИХ-аар батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Ганбямба, ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун нар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. - 14.00 цагаас Арслантай гүүрний баруун талд баригдсан "Багшийн хөгжлийн ордон"-ны нээлт болно. Энэхүү ордон нээгдсэнээр багш нарыг давтан бэлтгэх тогтолцоо дахин сэргэх аж. -15.00 цагаас Соёлын төв өргөөнд “Энхийг сахиулагчдын өдөр”-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shudaega bus baidal bukend tan burhan ergeed olsoor oroono gedgiig sanak keregtei...... uuriin tusiin tuld bus tavisan ... bugdiig burhan l zokitsuuldag... turemgiilel, deerenguilel, ul toomsorlol gazar yavahgui. tengert bur suurigui...
2012-05-29
bagshiin kugjliin ordond bair olgoh asuudal hatuu chiktnuudiinkeer ... oogii said aa... ta shudarga handaach ee... yugaa deeshluulek geed bna daa... aguulga bolon arga bariliin huvid tolgoi kulgui surgalttai baij...
2012-05-29