
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамтай хамтран Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журмыг батлуулсан.
Энэ жил 21 аймгийн 229 сум, нийслэлийн хоёр дүүргийн нийт 32.977 малчин, мал бүхий иргэдийн хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаажээ. Нийт 4925 тонн ноосны урамшуулалд 9.849 тэрбум төгрөгийг малчин тус бүрийн хүний хөгжлийн дансанд шилжүүлэх замаар олгоод байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ