Цэнхэр дуулгатнуудад зориулсан тоглолт болно

img

Монгол Улсын Засгийн газраас “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр” буюу тавдугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад “Энхийг сахиулагчдын өдөр” болгон жил бүр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. “Энхийг сахиулагчдын өдөр”-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болно.  Дашрамд дурдахад, өнгөрсөн 10 жилийн хугацаанд 5300 гаруй монгол дайчид Ирак, Афганистан, Сьерра Леон, Чад, Косово, Баруун Сахар, Конго, Судан зэрэг 10 гаруй улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ