
Эверест ууланд авирсан хамгийн настай эмэгтэйгээр Гиннесийн рекорд тогтоосон Тамае Ватанабе баасан гаригт шагналаа гардлаа. 73 настай авирагч эмэгтэй өнгөрсөн долоо хоногт уулын оргилд хүрч, арван жилийн өмнө рекорд тогтоосон эмэгтэйн амжилтыг эвдэж чадсан байна.
Хамгийн гайхалтай нь тэрээр 2005 онд осолд орон нуруугаа гэмтээсэн бөгөөд, ахиж хэзээ ч ууланд авирахгүй байх вий гэсэн айдсаа давж энэ амжилтаа тогтоожээ. Ватанабе 73 нас 180 өдөртэйдөө буюу 5-р сарын 19-нд төвдийн ноён оргилд хүрсэн байна. Энэ өдөр Непалийн өмнө зүгийн замаар тус оргилд гарахаар зорин 200 гаруй авирагчид явж байжээ. Уулан дээрх хэцүү өдрүүдэд дөрвөн хүн өндрийн даралтаас болон ядарснаас болон нас барсан байна.
Харин Эверестийн оргилд гарсан хамгийн настай эрэгтэйгээр непалийн иргэн Мин Шерчан 2008 онд 76 настайдаа тодорч байжээ.
Ватанабе цаашид японы залуу эмэгтэйчүүдэд ууланд авирахыг уриалах, авирахад нь туслах ажил хийхийг хүсч байгаа гэнэ.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ