
Америкийн алдарт дуучин Питбулл долдугаар сарын 21-нд албан ёсоор өөрийн аялан тоглолтоо Монголд хийхээр болсон. Тасалбарын үнийн хувьд 30-100 мянган төгрөгийн хооронд байх бол харин Be брэндийн хэрэглэгчдийн тасалбар 20 мянган төгрөгөөс эхлэх гэнэ.
Энэхүү тоглолтын тасалбарын хувьд энэ сарын 28-ны өдрөөс эхлэн худалдаанд гарчээ.
Дашрамд дуулгахад Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн борлуулагдах бол Улаан-Үд, Красноярск, Эрхүү зэрэг хотуудаар ч мөн билет борлуулагдах юм байна.
Тус тоглолтын бас нэг онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн ээжүүдэд зориулан тусгайлан зассан суудал байх юм. Өмнө нь манай улсад болж байсан шоунд тэдэнд зориулсан суудал засаж байгаагүйгээрээ энэ удаагийн тоглолтийн бас нэг онцлогтой.
Гурван цагийн турш үргэлжлэх тоглолт амьд хөгжимтэй, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжүүдийг ашиглан 3D тайз засаж, хамгийн хүчтэй хөгжмийн дуугаралт, лазер шоуны гайхамшгийг та энэхүү шоунаас мэдрэх нь ээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ