“Хотын хүний зураг” үзэсгэлэн нээлтээ хийлээ

img

Улаанбаатар хотын музейгээс ахмад гэрэл зурагчидтай хамтран нийслэл хотын түүхийг олон нийтэд суртчилан таниулах, хотын иргэний үзэл, ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор гэрэл зургийн үзэсгэлэн цувралаар зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа 55 жил тасралтгүй гэрэл зурагчнаар ажиллаж байгаа ахмад гэрэл зурагчин Л.Санжмятавын “Хотын хүний зураг” үзэсгэлэнг нийтэд толилуулж байна. Өчигдөр нээлтээ хийсэн уг үзэсгэлэн “Нийслэл хүрээ 100 жил”-ийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү үзэсгэлэнд 1957-2012 оны Улаанбаатар хотын сүүлийн 55 жилийн хөгжил, шинэчлэлтийн түүхийг харуулсан 60 орчим гэрэл зургийг дэлгэжээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ