“Мутрын түшээ”-д Хэвлэлийн бага хуралтай

img

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХ-ийн хамтран зохион байгуулж буй “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” сэдэвт олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаа  Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд энэ сарын 20-ны 09.00 цагт эхэлнэ. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Захирагч Хелен Кларк нээлтийн үгийг  хэлэх аж. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцож мөн үг хэлнэ. Нээлтийн үйл ажиллагааны дараа Гадаад харилцааны яамны Мутрын түшээ танхимд Хэвлэлийн бага хуралтай юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ