Монголчуудын амьдралд Америкчууд онц дүн тавилаа

img

Монгол улс АНУ-ын Засгийн газрын  Мянганы сорилтын корпорацийн анхны шагнал болох “Шилдэг орон” болжээ. Монгол улсад хамгийн хэрэгцээтэй байгаа  төслүүдийг ард иргэдээр хэлэлцүүлснээр эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, цэвэр агаар, авто зам, бүртгэлийн чиглэлээр Монгол улс, АНУ-ын Засгийн газар хоорондын компакт гэрээ эхлээд 3 жил өнгөрч байгаа юм. 285 сая ам.долларын төслийн хэрэгжилтийн хүрээнд Монгол улсын жирийн иргэд газартай,өмчтэй болж, малчид нь өөрийн бэлчээртэй, худагтай, мал аж ахуйгаа эрчимжүүлэх оюуны баялагтай болж, мянга мянган залуучууд мэргэжил эзэмшин ирээдүйдээ итгэлтэй болж, хотын иргэд цэвэр орчны төлөө хувь нэмрээ оруулж,хөгжлийн суурь болсон авто замын ажил ундарч, эрүүл Монгол хүний төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэж байна. Хамтран хийж буй энэ ажлууд амжилттай хэрэгжиж байгаагийн зэрэгцээ монголчууд ажил хэрэгч, хариуцлагатай хүмүүс юм байна гэдгийн жишээг дэлхий нийтэд харуулж чадсан нь энэхүү нэр хүндтэй шагналын анхны эзэн нь Монгол улс болох шалтгаан болсон гэдгийг АНУ-ын Мянганы сорилтын сангийнхан ёслолын ажиллагааны үеэр онцлон дурьдсан юм.   Тус корпорациас компакт гэрээг хэрэгжүүлэгч хөгжиж буй 25 орноос ажлын үр дүнгийн үзүүлэлтээр манай улс ийнхүү шалгарч, анхны  шагналын эзэн болж байгаа юм байна. “Энэ бол бидний үйл ажиллагаа амжилттай явж байгаагийн жишээ юм. Монголчууд бидний идэвх чармайлтыг дэлхийн улс орнууд, түүний дотор бидэнтэй хамтран ажилладаг АНУ, АНУ-ын мянганы сорилтын сан үнэлж байна. Мөн энэ нь монголчуудын нэр төрийн хэрэг юм” хэмээн Монгол улсын Ерөнхий сайд, Монголын мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн дарга С.Батболд уг шагналыг хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр тэмдэглэн хэллээ. Нөгөө талаар Монгол улсын Засгийн газрын өнгөрсөн дөрвөн жилийн хийсэн ажлын тайлан ч дээрх үнэлгээгээр тодорхойлогдож байгааг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд онцолж байсан юм. Бид өөрсдийгөө биш, бусдаар үнэлүүлсэн нь энэ юм. Төслийг хэрэгжүүлэх амаргүй сорилтыг даван туулж, төслийн үр өгөөжөөр нийгэмд тулгарсан томоохон асуудлуудыг шийдэж, шинэ шийдэл, шинэ туршлагыг Монголд амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах эрхэм зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн эцэст нь тэмдэглэлээ. Ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүд, ММСС-ийн удирдах зөвлөлийн гишүүд, АНУ-аас манай улсад суугаа элчин сайд Жонатан Эдлтон, МСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд болон төслийн үр шимийг хүртэгчдийн төлөөлөл ч хүрэлцэн ирсэн байлаа. Иргэдийн төлөөлөл энд хэлсэн үгэндээ тус төслүүд нь өөрсдийнх нь амьдралд үнэхээр тус дэм өгснийг дурьдаж байсан юм .   Ардчиллын замыг тууштай хэрэгжүүлэгч орон, эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах эрхэм зорилтоо амжилттай биелүүлж яваа улс гэдэг тодорхойлолтууд АНУ-аас тусламжийн гараа сунгах нэг шалтаг шалтгаан болсон гэдгийг ёслолын ажиллагаанд оролцсон эрхмүүд ч онцолж байв.  Тусламжийн гар харж суусангүй, бас өөрсдөө татаас өгснөөрөө ч үнэлэгдэж буй эдгээр төслийг монголчууд өөрсдөө хэрэгжүүлсэн, өөрсдийн оролцоотойгоор бүтээн байгуулалтыг хийснээрээ ач холбогдолтой төдийгүй энэ хэмжээгээрээ үр дүнгээ өгч буй төсөл хэмээн шагналыг тойрсон үнэлэлтүүд ёслолын ажиллагааны үеэр сонсогдож байлаа. У.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MONGOL HYY:
mongol onoodor hari gyrnyyded baigaaa byhnee tyyhiigeer ni byr baij bolhoorgyi aldagdaltai hymd yneer niilyyllee gej yy tegvel bidniig ygyi bolcgoo oron zaigaa luivarchin yndestengyyded tavij ogloo gej ingej tavlaa bailgyi de
2013-03-19
tamgach:
USA luivar CHINA RUSSIA gej bas baina delhiin uls tymnyydiin zovlon yaduurald ene 3 zonhiloh yyregtei luivarchin gyrnyyd unaj ustah cag ni bolsoon
2013-03-19
tamgach:
mongold ezen gej bain u hen durtai ni tyyhii ediig ni avch gazar shoroog mine horduulj orhiod 20jil bidniig tavllaa MANAN gej mon l adil tednii gar hol bologsod 20iod jil tuhain hychnyydiin oroigoos buuhaa baichihsan luivarchid
2013-03-19
ачу:
Энэ худлаа биз.Хэрвээ манай улсыг доошлоод байгааг мэдсээр,єрєнд орж єтєнд бариулж ядуучууд улам нэмэгдэж байгааг мэдсээр байтал эсэргээр нь доромжилж байхад би л лав баярлахгуй.Тэр салабдай Элбэгдорж нь баярлаж байдаг байлгуй.Эх орноо зарж баяжисан дороодын дайснуудыг гадаадын шуналтангууд яаж хошигруулхаа олчихл юмдаа хєєрхийс
2012-10-13
Zailuul:
Yaaj xudlaa shaaxaa. Bas yaaj tarxia ugaalgaxaa meddeggui malnuud. SHAAGAAD baigaarai..
2012-06-08
Heheheh,Yaj onts avdag bnaa,songuuliin surtalchilgaanii neg helber, shaaaaaal hudlaaaaaaa Are tumenii amidarl saijirsan yum haa bnaa,ya duu mongoguii heveeree l bn shde Hmmmm,burhan medeg
2012-05-31
hetsuu bna:
onts tavih heregtei bolohoor l onts tavijee. Bidnii amidral unendee onts bish bna. Yadarch tsuhurch bna. Shudarga es gej haa ch alga. Avilga heel hahuuli yeriin uzegdel, yamar ch alban gazar tanil taL NUTAG JALGA, ar uvriin haalga, arai gaigui bolovsroltoi shudarga negiigee haaj havchina, zoriud darna. Chadalgui murtluu doligonuur, huivaldagch bol deeshee yavaad l bna.Udirdah humuus hov jiveer ajlaa hiine. Neg darga bolbol chadahgui baisan ch hamaagui 10 jil bur 20 jil guriigeed l tenegteeed daramtlagch tsarailaad suugaad bna. Urdaa unetei PC tavichihaad teriigee ch hun shig hereglej chadahgui, gadaadyn gants heleer ch yarij chadahgui alban gazrynhaa tseverlegchees deerdeh yumgui humuus tsuungui bgaa sh dee unendee. Ajilgui yaduu hun ih baina. Tedniig gej bodoj bgaa turiin nuhatstai bodlogo, darga alban tushaaltan bna uu? Bugd luivraar bayajihaa l bodno. Arai gaigui ajil hiij bgaa emch bagsh tsagdaa geh metiin turiin uilchilgeeniihen l gehed hunsnii delguurt orood tolgoigoo gashilgahgui yu durtaigaa avch chadaj baigaa bil uu? Tegeheer ajilguichuud, undur nastanguudad yamar hund baigaa bol!
2012-05-30
Зочин:
МАН-д ичих булчирхай гэж алгаа.Саяхан зурагтаар гарсан монголын баялагыг хятад руу өдөр шөнөгүй зөөж байгаа хүнд даацын автомашинууд говийн хэдэн сумыг яаж тоос шороогоор булж хүн байтугай мал амьдрах аргагүй болгож,газрын хөрсийг яаж талхалж байгаа нэвтрүүлгийг америкчуудад үзүүлээч тэгээд ямар дүн тавихыг хар.
2012-05-29
teneguuded:
TENEG. IIM HUMUUS MONGOLD MAANI YASAN OLON YM BEEEEEEEEE. PIZ
2012-05-29
hariu:
soliorood l. Hen be chi. NOVSHOO.
2012-05-29
импералистууд зайлцгаа Эрх чөлөөт талын монгол сэндвич бургерүүд хэрэггүй, Кологоо уугаад илүүдэл жингээ тээгээд сахарын шижинтээд ДАЛД ОРЦГОО Элбэгдоржоо аваад яваарай
2012-05-29
teneguuded:
TENEG. IIM HUMUUS MONGOLD MAANI YASAN OLON YM BEEEEEEEEE. PIZ
АМЕРИКУУД ТОНИЛ ЦААШАА МОНГОЛЫГ ӨРД ОРУУЛЖ БАЙГААД АФРИК БОЛГОХ ГЭЖ ХОШИГРУУЛЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ЭЛБЭНДОРЖ МЭТИЙН УРВАГЧДААР ДАМЖУУЛЖ МОНГОЛЫГ ХАГАЛАН БУТАРГАХ ИРГЭНИЙ ДАЙН ГАРГАХ ЦЭРГЭЭ ОРУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛАА ОНЦ ГЭЖ ДҮГНЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА
2012-05-29
hariu:
soliorood l. Hen be chi. NOVSHOO.
Галзуу:
Бид нар хүнээр ажлаа дүгнүүлдэг хэн юм бэ. Бид нар гэртээ эзэн байх хувь тавилан байхгүй юм уу. Энийг бичсэн хүн даанч дээ чи минь. Хүнээр улсын хөгжлөө тодорхойлууд баясаж байдаг даанч дээ
2012-05-29
ZEVUUN:
ARDCHILALIIG YANKUUDAAR ZAALGAAD ARD TUMNEE TAMD AVAACHSAN MANAN UAJ BAYRLAJ CHADAJ BAINA AA? XA XA XA XA
2012-05-29
Amjilt husye.
2012-05-29
Галзуу:
Бид нар хүнээр ажлаа дүгнүүлдэг хэн юм бэ. Бид нар гэртээ эзэн байх хувь тавилан байхгүй юм уу. Энийг бичсэн хүн даанч дээ чи минь. Хүнээр улсын хөгжлөө тодорхойлууд баясаж байдаг даанч дээ