
Хонконгийн иргэд 23 жилийн өмнө Тянь Ань Миний талбай дээр эрх чөлөөнийхөө төлөө жагсаж байгаад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн байна.
1989 онд Хятадын эрх баригчид нийгмийн байгууллаа өөрчлөхөөр тайван жагсаал хийж байсан оюутнуудын эсрэг гал нээж жагсаал цуглааныг хүчээр дарж, тухайн үед яг хэдэн хүн амиа алдсан болон баривчлагдаж, эрүүдүүлсэн хүний тоо одоог болтол тодорхойгүй байдаг. Эрх баригчид ч уг явдлыг тас нуугаад өнгөрсөн юм.
Ардчиллын төлөөх жагсаал цуглаан хараагүй тэмцэгч Чен Гуанченийг АНУ-д орогнох хүсэлт гаргасны дараа болж байгаагаараа онцлог болсон байна. АНУ болон Хятад улсын эрх баригчид тохиролцож түүнийг АНУ-д сурахыг нь зөвшөөрсөн юм.
Ардчиллын төлөө тэмцэгч, Хонконгийн парламентын гишүүн, хууль тогтоогч Ли Чеук-Юэний ярьж байгаагаар Хятадад улс төрийн хэргээр торны цаана суусан олон мянган хүн байгаа. Дундад улсын эрх баригчид одооноос эхлэн бага багаар өөрчлөлт хийж, хүний эрхийг дээдлэдэг болох хэрэгтэй гэжээ.
Зургаан сарын дөрвөнд эрх баригчид Тянь Ань Миний талбай дээр жагсаж байсан оюутнууын эсрэг хүч хэрэглэсэний 23 жилийн ой болно. Уг ойг угтаж Хонконгууд тайван жагсаал хийсэн нь энэ байв.
Ойн өдрөөр хүний эрх болон ардчиллын төлөө тэмцэж амиа алдагсдын дурсгалд зориулж, олон мянган лаа асаахаар төлөвлөж байна.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ