Эден Азарыг дагаад Халк ирнэ

img

Хөлбөмбөгийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байсан "наймаа"-ны нэг бууриа олов бололтой. "Лилль" багийн хамт Францын лигийг донсолгож явсан бельги хагас хамгаалагч Эден Азар (зураг дээр) анх Английн цэнхэр өмсгөлтэй багийг онилж буйгаа хэлсэн. Улмаар "Аваргуудын лигийн тэргүүн багийн гишүүн болно" гэсэн мэдэгдлийг өчигдөр twitter хуудсандаа бичжээ. Энэ тухайд 21 настай хөлбөмбөгчийн шинэ багаар Лондоны "Челси" тодорч, наймааны өртгийг таван жилийн хугацаанд 32 са фунт стерлинг хэмээн Английн "Daily Mail" сонин мэдээлэв. Түүнчлэн "Челси" өөрийн шилдэг хаалгач Петр Чехийн гэрээг 2016 он хүртэл сунгасан нь тэдний фэнүүдийг баярлуулсан нь тодорхой. Нэгэн шинэ хов дуулгахад "Порту"-гийн довтлогч Халктай гэрээ байгуулахаар "Челси"-гийнхэн шаргуу хөөцөлдөж эхэлсэн байна. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ