Хорио цээрийн дэглэм тогтоожээ
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Чимэдийн толгой” гэдэг газар малчин Д.Амгалангийн хотонд малын гоц халдварт боом өвчин гарчээ. Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 15-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мөн Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны орчим нутаглаж байгаа малчин Партизаны хотонд галзуу өвчин гарчээ. Иймд энэ сарын 18-ны өдөр хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ