
"Монголын Балетын Хөгжил Сан", БСШУЯам хамтран ирэх сарын 8,9-ний өдрүүдэд Япон улсын “Комаки балет” компаний бүжигчдийг бүрэн бүрэлдэхүүнээр урьж тоглуулахаар болсон билээ. Монгол, Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан “Комаки балет” компанийн 50-аад хүний бүрэлдэхүүнтэй бүжигчид, уран бүтээлчдээс гадна АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуяг, түүний анд АНУ-ын иргэн, Rhode Island Ballet-ийн гоцлол бүжигчин Эмили Лоскокко нар оролцох ажээ.
Энэхүү тоглолтын талаарx МУГЖ, балетчин Д.Алтанхуяг маргааш 12.00 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд "Комаки балет" тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ