
Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Одоогоос 10 жилийн тэртээ буюу 2002 онд манай улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад цэргийн ажиглагчийн багаа илгээснээс хойш өнөөг хүртэл 10 гаруй оронд зургаан мянга орчим цэрэг эрсээ энхийг дэмжих ажиллагаанд оролцуулаад байна.
Манай цэргүүд мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэж байгаа байдлаараа олон улсын бусад цэргийн албан хаагчдад үлгэр дууриал болсоор байгааг НҮБ, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч улс орнууд өндрөөр үнэлдэг юм.
Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард тогтоол гарган Энхийг сахиулагчдын олон улсын өдөр буюу жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад “Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Цэнхэр дуулгатны эгнээнд багтан даян дэлхийн энх тайван амьдралын төлөө хувь нэмрээ оруулан, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан, яваа цэрэг эрс энэ өдөр Соёлын төв өргөөнөө ойн баярын хурлаа хийж байна.
Монгол Улсын Засгийн газар энхийг сахиулагчдаа дэмжиж, туслах олон арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ