Найрамдал зусланд 1000 хүүхдийн баяр болно

img

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалаах өдрийг тохиолдуулан Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран “1000 хүүхдийн баяр”-ыг өнөөдөр зохион байгуулна. Тав дахь жилдээ зохиогдож буй энэхүү баярт аймаг, нийслэлийн есөн дүүргийн хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг 1000 хүүхэд оролцох юм.   Дэлхийн Зөн олон улсын байгууллага Монгол улсад анх 1993 онд байгуулагдсан бөгөөд тэр цагаас эхлэн өнөөг хүртэл амьдралын түвшин дорой, хүнд нөхцөл дэх 100.000 гаруй хүүхдийг “Хүүхэд ивээн тэтгэх” хөтөлбөртөө хамруулж, тэднийг сурч боловсрон эрдэм мэдлэгтэй хүн болоход нь тусалж иржээ. Энэхүү “1000 хүүхдийн баяр” –ын арга хэмжээ нь тэдгээр бяцхан иргэдийн ирээдүйг өөрчлөх нэгээхэн алхам болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бэлэн хоол идэгчид:
Төр засгаас бэлэн мөнгө авч, арчаагүй царайахаа боль. ажил хөдөлмөр хийж хүний гар харахааргүй амьдарч сур. Алийн болгон та нар 21 мянга, бас бусад зүгээр мөнгө харж сууцгаах гэсийн бээ. Арчаагүй хөдөөний үхэр царайлсан дүнхүүнүүд.
2012-05-30
amar:
hodoo oron nutagt 21n myngan togorgoo ogoochoo hezee ogoh ged baigaa ym be
2012-05-30