
Олон Улсын хүүхдийн эрхийн өдөр буюу хүүхдийн баяр болоход хэдхэн хоног үлдсэн. Энэ жил Монгол улс 59 дахь жилдээ хүүхдийн баярыг тэмдэглэх гэж байна.
Тэгвэл Монгол Улсын Гавъяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг хүүхдэд зориулсан хандивын тоглолтыг жил бүр хийдэг билээ. Энэхүү тоглолтоос олсон орлогоо хүүхдийн эрүүл мэндийн төлөө зориулах юм байна. Өнгөрсөн жил тэрбээр тоглолтоос олсон орлогоо Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа амьсгалын замын өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулсан аппарат авч өгч, олон хүүхдэд амьдрах итгэл бэлэглэж байсан.
Тэгвэл энэ жилийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хүүхдийн сувилал барихаар төлөвлөж байгаа гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ