Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал
"Монгол ньюс" мэдээллийн төвд 12.00 цагт Японы “Комаки” балетын нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья. Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг урилгаар оролцоно. 13.00 цагт 700 сая төгрөгийн шагналын сан бүхий “Хасу лиг” үндэсний бөхийн барилдаан түр завсарлах болсонтой холбогдуулж “Дээд төрөлтөн” үндэсний бөхийн холбооноос мэдээлэл хийнэ. 14.00 цагт УИХ-ын сонгуультай холбоотой луйвар, булхайн асуудлаар АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос хэвлэлийн хурал зарлалаа. 15.00 цагт “100.000 нарны гэр” үндэсний хөтөлбөр хэрэгжиж дууссантай холбогдуулж ЭБЭХ-ний сайд Д.Зоригт мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хүрээлэнд 12.00 цагт Их дээд сургууль, МСҮТ, Коллежуудийн оюутны холбоод нэгдэж МОХ-ын дүрмийн бус үйлдэл болон ёс зүйн зөрчлийг олон нийтэд дэлгэж МОХ-ны чуулган зарлах тухай. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ