
БНСУ гадаад ажилчдад ажил олгох журамдаа өөрчлөлт оруулж, хөлсний ажилчдыг дээд тал нь 10 жил найман сар ажиллуулах эрхийг ажил олгогчдод өгчээ. Одоо мөрдөж буй ажил олголтыг зөвшөөрөх журмын дагуу тус улсад гадаад ажилчид дээд тал нь дөрвөн жил, арван сар ажиллах эрхтэй байдаг.
БНСУ-ын парламент Хөдөлмөрийн яамнаас санал болгосон гадаад ажилчдад ажил олгох шинэ журмыг өнгөрсөн долоо хоногт баталсан байна.Тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр 30-аас дээшгүй хөлсний ажилтантай хөдөө аж ахуйн фирм эрхлэгч болон 50-аас дээшгүй ажилтантай жижиг үйлдвэр эрхлэгчид гадаад ажилчдынхаа ажиллах хугацааг нэмэх боломжтой аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ