Монгол-Тайванийн бизнес уулзалт болно

img

Хоёр орны бизнес, худалдааг өргөжүүлэх, талуудын хөрөнгө оруулалтыг татах, шинэлэг шийдлүүдээ хуваалцах зорилго бүхий “Монгол-Тайванийн 11 дэх бизнес уулзалт” өнөөдөр 09.30 цагт МҮХАҮТ-ын уулзалтын танхимд болно. Энэхүү уулзалтыг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Тайванийн Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулах юм. Бизнес уулзалтад Тайванийн талаас мэдээллийн технологи, гоо сайхан, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл,  машин, тоног төхөөрөмж, хүнсний болон барилгын материалын чиглэлийн нийт 30 гаруй компани оролцох бол Монголын талаас “Сонгодог шийдэл” хэвлэлийн компани, “Макс” групп, “Протон” групп зэрэг компаниуд бүртгүүлсэн аж. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ