
Орхон аймгийн Засаг дарга асан Б.Оюунбатын гомдлыг Улсын дээд шүүхэд өнөөдөр хэлэлцэнэ. Түүнд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон юм. Түүнийг эрүүгийн хуулийн 263-ийн 263.2-д заасан үндэслэлээр буруутгаж байгаа юм. Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа таван тэрбумын өртөгтэй Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендэрийг авчээ. Гэвч мэргэжлийн экспертүүд үзээд хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон гэж дүгнэсэн байна. Түүнчлэн Орхон аймагт зарласан таван тендерийг шалгахад гурвыг нь хууль бусаар явуулсан талаар зарим эх сурвалж хэлдэг. Орхон аймагт “Бурхан багшийн сэрэг дүр” нэртэй хөшөө босгосон “Тод-жаргал” ХХК нь Засаг дарга Д.Оюунбаттай ямар нэг сэжмээр холбоотой, тендер шалгаруулалтад оролцоогүй, татварт өртэй зэрэг зөрчил илэрсэн гэж үздэг.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ