"Гэр бүлийг бэхжүүлэх нь" эрдэм шинжилгээний хурал болж байна

img

МУИС-ийн хичээлийн I байрны дугуй танхимд "Гэр бүлийг бэхжүүлэх нь" олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэ хуралд АНУ, Австрали, Канад, БНХАУ-ын эрдэмтэд урилгаар оролцож, илтгэл тавьж байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хурлаар "Гэр бүлийн талаарх төрийн бодлого, зохицуулалт", "Гэр бүлийг дэмжин хөгжүүлэх, хамгаалах, "Гэр бүлийн уламжлал, шинэчлэл ба даяаршил" зэрэг сэдвийг хөндөх аж.   Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ