Таван түймэр цурманд байна
Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 140 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүнээс өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт нэг түймэр асч, Хөвсгөл, Булган аймгийн дөрвөн сумын нутагт таван түймэр цурманд байна. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын I, II багийн нутаг, “Хясалын гол”, “Аргалтайн гол”, “Бөргөөгийн гол”, “Армагийн хагархай”, “Хээгт”, “Хивэн”, “Үүр”-ийн голын бэлчир зэрэг газруудад гарсан ойн түймрийг унтраажээ. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг, “Хийдийн даваа” болон мөн сумын “Харлагийн гол”, “Даш лүн” ууланд гарсан ойн түймрийг унтраасан аж. Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 200 гаруй албан хаагч, аймаг, сум, орон нутгийн 470 гаруй иргэн нийтдээ 680 гаруй хүн ажиллаж байгаа аж. У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ