
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн сан, үйлдвэр болоод ханган нийлүүлэх газруудад шалгалт хийхэд 13 үйлдвэрийн 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шаардлага хангаагүй байранд үйлдвэрлэж байсан нь илэрчээ.
Мөн шалгалтаар 92 төрлийн эм чанарын шаардлага хангаагүй, баталгаагүй болох нь тогтоогдсон байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийтдээ 30 гаруй эмийн үйлдвэр, 100 гаруй эм ханган нийлүүлэх төв, 800 гаруй эмийн санг шалгалтад хамруулжээ. Үүнээс гадна албан ёсны бүртгэлгүй ч дэлгүүр, орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг 85 эмийн сангийн үйл ажиллагааг шалгажээ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ