Испани Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

img

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Испани Улсаас Монгол Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Иугенио Бреголат Овиолисийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ИЖБ-ээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Талууд Монгол-Испанийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар солилцож ярилцав. Элчин сайд Иугенио Бреголат Овиолис Испани Улсын нөлөө бүхий бизнесийн төлөөлөгчидтэй хүрэлцэн ирсэн бөгөөд эдгээр компаниуд нь Монгол Улстай сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, стратеги төлөвлөлт, санхүүгийн менежмент, барилга хот төлөвлөлт зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлэв. ТНБД Б.Батхишиг хоёр орны эдийн засаг, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хоёр тал хамтран эрэлхийлэхийн чухлыг тэмдэглэж,  ноён Элчин сайд албан үүргээ гүйцэтгэх хугацаанд Монгол, Испанийн харилцаа, хамтын ажиллагаа боломжтой бүхий л салбарт өргөжин хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asuult:
sain bnu.mgld espainii elchin bii boloh yumuu
2012-05-31
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn ''''''''''''''''
2012-05-30