Үндсэн хуулийн цэц даргатай боллоо

img

Үндсэн хуулийн цэцийн даргыг Үндсэн хуулийн цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцаж өнөөдөр сонголоо. Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно гэсэн хуулийн заалттай билээ. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль болж, Цэцийн даргад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Н.Жанцан, Д.Сугар нарын нэрийг тус тус дэвшүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн даргаар өмнө нь хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Н.Жанцан нэрээ татаж авсан юм. Ийнхүү нууц санал хураалтын дүнгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхийн саналыг  Жүгнээгийн Амарсанаа авч улмаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдлоо. Тэрээр  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байна.  Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа нь сүүлийн 30 шахам жил 400 орчим хуулийн төсөл, олон улсын 20 орчим гэрээний төсөл бэлтгэх, гэрээнд нэгдэн ороход оролцсон  туршлагатай юм. Мөн тэрээр Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич, профессор ба  хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэргийг тус тус хамгаалжээ. Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болдог ажээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn
2012-06-06
бас хэний саналаар хэнийг томилж байгаа юм болоо? бас л битгий ерөнхийлөгчийн хүн битгий байгаасай
2012-05-30
haha:
odoo negent ungursun. tegeed ch Ragus yaj Tsetsiin darga hiij chadah yum.
2012-05-30
demjigch:
bayar hurgye, ta ajliin ikh turshlagatai sain huulich gej bodoj baina, unench shudargaar ajillaarai,sugar yamar nuureeree undsen huuliin zeziin gishuun bolovoo ichdeggui novsh
2012-05-30
СУГАР ДЭЭР БАЙСАН ЮМ
2012-05-30
haha:
odoo negent ungursun. tegeed ch Ragus yaj Tsetsiin darga hiij chadah yum.
amar:
bas neg oird todorchee
2012-05-30
Ih sanasan gazar 9 honog hooson gej Sugar Lhagvaa 2 evii evii
2012-05-30
Har Lhagvaa l bish bol boloo shdee
2012-05-30
Sukh:
Ashgui dee Sugar bish l bol bolj bna
2012-05-30
бас хэний саналаар хэнийг томилж байгаа юм болоо? бас л битгий ерөнхийлөгчийн хүн битгий байгаасай