Өсвөрийн сургагч багш нарыг бэлдэнэ

img

Монголын сурагчдын холбооноос Ерөнхийлөгчийн  дэмжлэгтэйгээр  ”Өсвөрийн 333  сургагч багш”  бэлтгэх үндэсний хөтөлбөрийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хөтөлбөр ирэх зургадугаар сарын 1-ээс наймдугаар сарын 10-ныг хүртэл  үргэлжлэх юм. Хөтөлбөрийн зорилго нь Улаанбаатар болон орон нутгийн сурагчдыг багаар ажиллах чадварт сургаж, урлаг, спортын клубуудэд хамруулж, нийгмийн идэвхтэй хүмүүнлэг иргэн болгож төлөвшүүлэх оршиж байгаа юм. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээс шилдгээр шалгарсан хоёр сурагч БНХАУ-ын дунд болон  их, дээд сургуульд суралцах эрхтэй болох юм байна.   Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muugii:
yaj ene hotolbort hamragdah ve????
2012-05-30