
УДБЭТ-ын тайзнаа ирэх сарын 16-ны өдөр алдарт Пуччинигийн “Тоска” дуурийг тоглох гэж байна. Уг дуурийн Каварадосси-ийн дүрд Армен улсын тенор Ованес Айвазян уригдан тоглохоор болсон. УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн ОХУ-ын Москва хотод төвтэй, олон улсын залуу уран бүтээлчдийг дэмжих “Smolart” байгууллагын захирал Сергей Молчанов нар өнгөрсөн онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсаны дагуу уг залуу авъяаслаг уран бүтээлчээр анхны төслөө хэрэгжүүлэх гэж байна. “Smolart” байгууллага нь сонгодог урлагийн уран бүтээлчдийг дэмжих, олны танил болгох үйл ажиллагааг олон улсын хэмжээнд явуулдаг юм. Армен улсын тенор Ованес Айвазян нь Монголд 2012 оны зургадугаар сарын 11-нд Бээжинд зохиогдож буй алдарт Плачидо Доминго-гийн нэрэмжит олон улсын “Опералия” уралдаанд оролцоод ирж байгаа юм.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ