Элчин сайд Б.Годег хүлээн авч уулзав

img

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг өчигдөр Швейцариас Монгол Улсад суугаа Элчин сайд Б.Годег нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзжээ. Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Элчин сайд Б.Годед хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах, гүнзгийрүүлэх үйлсэд ихээхэн хүчин чармайлт гарган ажилласанд нь талархал илэрхийлсэн байна. Монгол–Швейцарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг хоёр тал тэмдэглээд Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг нь манай орны онцлогт тохирсон ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, ажлын байрыг шинээр бий болгох зэрэг олон чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд санаачилж, амжилттай хэрэгжүүлж ирсэн нь үр дүнгээ өгч байгаа талаар онцлон тэмдэглэжээ Уулзалтын үеэр энэ оны аравдугаар сард Швейцарын Берн хотноо зохион байгуулагдах хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишигийг оролцохыг Элчин сайд Б.Годе урьсан байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ