
Монгол-Тайванийн эдийн засгийн форум маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ. Тус форумд оролцохоор ирсэн Тайпэй хотын бизнесменүүдийн төлөөллийг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хүлээн авч уулзлаа.
Ази тивд тэргүүлэх хөгжилтэй Тайпэй хотоос Улаанбаатар хот суралцах зүйл их бий гэдгийг Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч онцлоод ялангуяа үйлдвэрлэл технологийн парк байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Улаанбаатар-Тайпэй хотын эдийн засгийн форумд оролцохоор автомашины сэлбэг үйлдвэрлэл, мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, хүнсний сав баглаа боодол, бодис, түүхий эдийн үйлдвэрлэл, цэвэрлэх байгууламж, байгаль хамгаалал гээд төрөл бүрийн бүрийн салбарынхан хүрэлцэн иржээ.
Дашрамд дурдахад сүүлийн жилүүдэд Улаанбаатар, Тайпэй хотуудын харилцаа жилээс жилд өргөжин хөгжиж, хоёр талын худалдаа эргэлт 70 сая ам.долларт хүрчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ