Орхон голын ай сав газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цэгцэлнэ
Орхон голын бохирдолтыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолд “Алтан Дорнод Монгол” ХХК, “Монгол газар” ХХК-ийн алт олборлолтын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан экологийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, нөхөн төлбөр, нөхөн сэргээлттэй холбоотой зардлыг эдгээр аж ахуйн нэгжээс гаргуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. Түүнчлэн Орхон голын дагуу амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, ахуй амьдралд ноцтой нөлөөлж болзошгүй байгааг харгалзан Орхон голын урсац бүрэлдэх эх, голын хөндий, ай сав газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдууд болоод Архангай аймгийн Засаг даргад даалгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ