Өнөөдөр луу өдөр

img

Аргын тооллын тавдугаар сарын 31. Бархасвадь гариг. Билгийн тооллын 10. Тугчин одтой, хар луу өдөр. Өдрийн наран 05.14 цагт мандан 20.46 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ