
Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатын гомдлыг Улсын дээд шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Шүүх хуралдаанаар Д.Оюунбатад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болголоо.
Д.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, 3.6 сар хорих ял оногдуулаад байсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ