Харь улсад ажиллаж, сурч амьдарч байгаа сонгуулийн насны иргэд өөрийн оршин суугаа оронд байрлаж буй Дипломат төлөөлөгчийн газарт ирэх сарын 10-ны өдөр орон нутгийн цагаар 07.00-20.00 цагт өөрийн биеэр саналаа өгнө.
Ингэхдээ 2012 оны сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа 11 нас, хоёр эвслийн төлөө саналаа өгөх эрхтэй юм.
Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт 39 Дипломат төлөөлөгчийн газруудад тавдугаар сарын 11-нээс санал өгөх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн.
Тавдугаар сарын 25-ны байдлаар гэхэд 2005 сонгогч сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдлөө өгчээ.
Харин энэхүү бүртгэлийн хугацаа өнөөдөр орон нутгийн цагаар 09.00-18.00 цаг хүртэл үргэлжлээд дуусах юм байна.
У.Жигүүр