Ээлжит сонгуулийн хугацаанд чуулган хуралдахгүй
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2012 оны зургадугаар сарын 29-ний өдрийг хүртэл түр завсарлуулах захирамж гаргажээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан энэхүү захирамжийг гаргасан байна.
Ингэхээр 2008-2012 оны парламент дахин чуулахгүй болж байгаа ажээ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ