Хог дээрээс олсон оёдлын машинаа нохойны хоёр гуяаар худалдав
Хог түүж амьдралаа залгуулдаг нэгэн залуу хог дээрээс эвдэрхий оёдлын машин олж түүнийгээ өөр нэг залууд үнэ хүргэн зарахыг хичээж байна. “Чи үүнийг нохойны гурван гуяаар л ав” гэж оёдлын машиныг олсон залуу хэлэв. Харин нөгөө залуу нь “Ээ чи найздаа хоёр гуяаар л өгчих л дөө” гэж ятгасаар хог дээрээс олдсон оёдлын машиныг нохойн хоёр гуяаар “худалдаж” авна. Энэ бол Улаанчулуутын хогийн цэг дээр үргэлжилсэн “Жексон амьд” киноны зураг авалтын нэгээхэн хэсэг. Найруулагч, жүжигчин С.Баттулга найруулж байгаа энэхүү киногоо долдугаар сард үзэгчдийн хүртээл болгох зорилготой ажиллаж байгаа юм байна. Ямартай ч инээдмийн төрөлд багтах энэ кинонд амьдрахын эрхээр малын махнаас “гарч” нохойн гуяар зоог барьж байгаа Монголын нэгэн гэр бүлийн эмгэнэлт хэсэг гарах бололтой.


Ч.БУУ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ