МУГТ О.Бурмаатай уулзаж ярилцлаа.
-Таны хувьд олимпийн эрхийн тэмцээнд орсны дараа бэлтгэлээ базааж байгаад залгуулаад ОУ-ын тэмцээнд явлаа. Хари Рамын анхдугаар тэмцээнээс алтан медаль хүртлээ. Тэмцээний талаар та юу гэж хэлэх вэ?
-Миний хувьд олимпийн эрхийн тэмцээний дараа залгуулаад Энэтхэгийн тэмцээнд оролцлоо. Бэлтгэлийнхээ үр дүнг шалгасан бас нэгэн сорилт боллоо. Харин замдаа их олон цаг урт замыг туулсан болохоор бага зэрэг ядарлаа. Гэхдээ дажгүй ээ.
-Таны төрсөн өдөр 5-р сарын 28-ны өдөр тохиосон. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Тамирчид бид чинь төрсөн өдөр, баяр ёслол гэх зав байхгүй байдаг. Бэлтгэл сургуулилт тэмцээн уралдаанаас тэмцээний хооронд явдаг болохоор бүх л зүйлээ зориулдаг. Нэг зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тэр дундаа их спортын ертөнцийг сонгосон учраас тэр л замаар эргэлт буцалтгүй явдаг. Хүмүүс төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй гээд баярын мэнд хүргэсэн. Харин би төрсөн өдрөө холын замд л өнгөрүүллээ./Инээв/
Хари Рамын анхдугаар гран-при тэмцээнд өрсөлдөгчид хэр байв? Хамгийн хүнд хэцүү барилдаан аль улсын бөхтэй хийв?
Өрсөлдөгчид бүгд л чанга байлаа. Харин хамгийн хүнд хэцүү барилдаан гэвэл эхний тойрогт Азербайжаны бөхтэй, аваргын төлөө АНУ-ын бөхтэй хийсэн барилдаанууд чанга байлаа.
Энэ тэмцээнд нийт 23 орны баг тамирчид өрсөлдсөн байна. Та хэдийн хувьд 54 оноогоор 1-р байр эзэлж “Алтан цом” хүртлээ. Анхдугаар тэмцээнд ийм сайн амжилттай оролцоно гэдэг бол маш сайхан баяртай үйл явдал...
Баярлалаа. Харин тиймээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Би аваргын төлөө барилдаанд өрсөлдөгчөө заавал ялах ёстой байсан. Батбаяр багш маань надад хэлсэн. За. Бурмаа чи түрүүлж байж манай багийн хувь заяа бүх зүйл шийдэгдэх гээд байна. Тийм болохоор чамд шийдвэрлэх хүндхэн үүрэг хариуцлага байгаа шүү гэж хэлсэн. Харин би аваргын төлөөх барилдаанд маш тайван байсан. Тэгээд барилдсан, өрсөлдөгчөө ялсан.
Одоо чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид хэзээ Болгарыг зорих гэж байна?
Багийнхан маань багш дасгалжуулагч нартайгаа 6-р сарын 4-ний өдөр Болгарыг зорино. Бид тэнд 21 хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ. Харин 6-р сарын 25-ны өдөр нийслэлд ирэх байх. Тэгээд 7-р сарын 30-ны өдрийг хүртэл тэнд бэлтгэл сургуулилтаа базаана.
Сайн яваад ирээрэй. Амжилт хүсье.
Баярлалаа. Биднийг дасгалжуулж байгаа багш дасаглжуулагч нартаа болон МЧБХ, БТСГ-ын хамт олонд маш их баярлалаа. Мөн намайг үргэлж дэмждэг ар гэрийнхэн, найз нөхөд, ЦЕГ болон “Хүч” спортын хорооныхонд баярлаж явдгаа илэрхийлье.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ