Шри Ланка улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Шри Ланка Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ранжит Уянгодаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ. Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буйг онцлоод, хоёр талын харилцааг цаашид боломжит салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ярилцаж, өөрсдийн орны нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцсон байна. Элчин сайд Ранжит Уянгода хоёр талын харилцааг идэвхижүүлэх үүднээс дээд өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, батлан хамгаалах, мэдээлэл технологи, боловсролын салбарт хүч чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлжээ. Монголд Буддын шашин дэлгэрэх үеэс монголчууд ном судраас Шри Ланка Улсын талаар анхны мэдээлэл авч, Арслан тив хэмээн нэрлэж байжээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ