Гараа муутай ч бариа сайтай Д.Дэмбэрэлийн ангийнхан баяртай

img

УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр дахин чуулган хуралдахгүй гэх захирамжийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гаргалаа. Өнгөрсөн хугацаанд Д.Дэмбэрэлийн ангийнхан хэр үр бүтээлтэй ажилласныг эргэн нэг дүгнэе.Таван хүний амь эрсдэж, Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламент гэгддэг энэ удаагийн УИХ 2008 онд МАН 46, АН 23, Иргэний зориг нам, Монголын ногоон нам, бие даагч тус тус нэг суудал авч бүрдсэн билээ.Сайн, муугаар хослуулан дуудуулсан энэ парламент өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бие даасан 111 хуулийг гаргаж, 484 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 350 тогтоол, 35 бодлогын баримт бичиг, 59 олон улсын гэрээ хэлэлцээрийг баталжээ.2008 онд  манай улсын нэгдсэн төсөв 2.1 их наяд төгрөг байсан. Харин энэ жилийн хувьд дээрх үзүүлэлт 6.8 их наяд төгрөг болоод байна. Энэ өсөлтөд мэдээж хамгийн ихээр нөлөөлсөн хүчин зүйл бол Тавантолгой, Оюутолгой байлаа.2008-2012 оны парламентын бүрэн эрхийн хугацаа эхлэх үед дэлхий дахинд эдийн засгийн хямрал нөлөөлж, үүний нөлөөгөөр манай улсын банк, санхүүгийн салбарт аюулын харанга дэлдэж байсан.Гэхдээ манай улсын Засгийн газар, Төв банк олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, дээрх хямралыг амжилттай давсан орнуудын нэгээр нэрлэгдэж чадсан юм.Үүнийг даган манай улсыг чиглэх хөрөнгө оруулалтын хэмжээ чамгүй нэмэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын хэмжээнд гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн мэдээллээр дээрх хөрөнгийн эх үүсвэрээр 1486 км засмал зам барьж, 1456 км замын ажлыг эхлүүлээд байгаа аж. Мөн эрчим хүчний 120 дэд станц бүхий 5634 км өндөр хүчдлийн шугам барьжээ. Үүний дотор мэдээж тодоор тэмдэглэгдэх зүйл Оюутолгой, Таван толгойн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулсан явдал байв. Мөн сүүлийн 20 гаруй жилд орхигдоод байсан мал, малчин руу чиглэсэн бодлогыг тодорхойлжээ. Үр дүнд нь энэ оны төлийг оролцуулаад монголчууд 50 сая малтай боллоо. Өрхийн сарын дундаж орлого 2008 оныхоос 2.2 дахин нэмэгджээ. Улсын хэмжээгээр 2008 онд дундаж цалин 250 мянган төгрөг байсан бол 500 мянган төгрөг болж хоёр дахин нэмэгджээ. Харин төсөвт байгууллагад ажиллагсдын сарын цалин 300 мянган төгрөгөөс 630 мянган төгрөгт хүрсэн. Ахмадын тэтгэвэр 2.2 дахин өсч доод хэмжээ нь 2008 онд 80 мянган төгрөг байснаа 180 мянган төгрөг боллоо. Оюутнууд сар тутам 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй суралцаж байна. Иргэдэд 1.5 сая төгрөг олгох амлалт биеллээ олж байна. 250 мянган хүн шинээр ажлын байртай болсон хэмээн зарлаж байна. Гадаад харилцааны хувьд манай улс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13 оронтой дипломат харилцаа шинээр тогтоож, дэлхийн 163 улстай дипломат харилцаатай боллоо. Ялсан, ялагдсан хоёр нийлж Засаг байгуулж, дотооддоо хяналтгүй дөрвөн жилийг үдлээ гэх шүүмжлэлд өртсөн 2008-2012 оны парламентын өөр нэг гавъяа нь ирэх сард болох сонгуулийн “тоглоомын дүрэм”-ийг баталсан явдал байв. Уг  хуулийн чанарын үр дүнг бид удахгүй харна. 2008 оны сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөгдөхгүй гараа муутай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Д.Дэмбэрэлийн ангийнхан хийсэн ажлаа ард түмэндээ дүгнүүлэн, ирэх сонгуулийн үр дүнгийн дараа шинэ танхимынханд ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongoliin hamgiin olon Amerik notebook-tei delguur -100 huvi orig, yag odoo belen bui hamgiin urgun songolt hamgiin hyamd uniin batalgaa Manaihaas hyamd bol manaih unee buulgana .Computer land, 321 toot,hoid shatnii hajuud,3davhart.ta manaid irj uzeed manai songolt ba uniig haraad shuud l oilgono.NotebookUSA.mn
2012-06-07
Зочин:
Зөнөг залгасан өвгөн даргатай энэ хурал гараа, бариа алинч муу. Монгол улсын түүхэнд хамгийн муугаар дурсагдах парламент.
2012-06-03
ард түмэн:
шаагаад бай манан арилаарай.өөр хүчин гараарай.
2012-06-03
inflasi hed dahin usub...
2012-06-02
albatai yumshig songochood yos yumshig muu helj bdag bid erni umar sonin ulsdagwe odoonii songuuliar barag uurchlugduhgvi butsaad orood irhiim bishvv songuuli gej demii l baahan zarlaga hardlaga bolno bz nemegdehvvnii bairiig solihod niilberiin chanar uurchluduhgviee gej ih hurliinhniig helsen baihaa
2012-06-01
ард:
дэмбээ дарга ард түмэнд худлаа амлаж байдагаа болимоор юм даа одоо чөлөөндөө гарч амрахгүй юу. хөдөөгүүр барилга байшинд хөрөнгө амлаж түүнийгээ өгөхгүй юм бол юу гэж тэгж хүүхэд багачуудыг хуурч явдаг юм бэ дээ. энэ сонгуулиар амар даа та гарахгүй
2012-06-01
505-ынхан:
МАН бол хулгай, луйвар, авилгал, зүй бус наймаа болон газрын наймаагаар баяжсан жинхэнэ буруу гарын хүмүүсийн цуглуулгын нам. Сүүлийн үед өөрсдийн эрх ашигт нийцээгүй шударга иргэдийг баривчлан дарамтлах фашист толгойлогчид болсон. Энэ сонгуулаар энэ намыг улс төрийн тавцангаас зайлуулахгүй бол Монголчууд тусгаар тогтнол эрх чөлөөгөө алдана. Монголчуудаа энэ намд санал өгч болохгүй шүү. Та бүгд мэдэж байгаа шүү дээ. Энэ намаас сонгогдсон дэвшигчийгч, намыг нь ч сонгох хэрэггүй гэж зөвлөе.
2012-06-01
juraas:
dembee darga tuldaa l kuurkii neg ard ni garav uu gej ch bodok yum,,, uur uuriinkuuruu kereldej, uuriiguu medekgui tomorson ineedemtei garuudiin dund tun amargui bsan biz. ardiin kuu demderl ard tumniig sonsok kun shuu. bas anzaarna... jijig sajgaar tuunii kunii kuvid kun chanaqr dooshlokgui biz... ardiin kuukduud kezee ch avilgachin ulain tsaum bolohgui, chadah ch ugui... tani tsaashdiin ajild amjilt kusch bnaa,,, iim kuneer l tur min dutna... busdiig har l daa... ketevchindee l anhaarsan garuud bgaa biz... tavan tolgoi, oyu tolgoig zasah togtooliig gargaad kgui... ken be... toron suljee biz

ШААДАГ ХӨГШИН УХНА
2012-05-31
uhsen humuusiin tolgoinuudiin zurag baina.esvel uheh humuusiin tolgoinuud...
2012-05-31
Mongolhuu:
Demberel hamgiin muu darga bailaa.
2012-05-31
Баяртай ч гэж дээ эргээл одоо ороол ирнэ лдээ энэ бүрэлдэхүүн нь
2012-05-31
demii:
Demii uym demii baidag Dembeegiin parlament burch demii bailaa... harian 4 jil.
2012-05-31
гахай:
гараа бариа аль аль муу их хурал
2012-05-31
худалч гарууд