Хүүхдүүд ододтой хамт
Хүүхэд бүр том болоод олонд алдартай хүн болохыг хүсдэг. Тиймдээ ч олны танил хүмүүстэй уулзаж, хамтдаа зургаа авахуулах хүсэл мөрөөдлөө биелүүлж, тэднийг даган дууриахыг хүсдэг билээ. Харин өчигдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохиогдсон Хүүхдийн төлөө бүхнийг уриатай “1000 хүүхдийн баяр”-т оролцсон багачуудын мөрөөдөл биелэв. Хөдөө орон нутгийн болон нийслэлээс ирсэн хүүхэд багачууд энэ өдөр тэдний баярт хүрэлцэн ирсэн олны танил эрхмүүдтэй уулзаж, гарын үсгийг нь авахаар бүчин авч байсан юм. Түүнчлэн мисс Ч.Содтуяа, жүжигчин Г.Нарансолонго нар охидтойгоо ирсэн байв. П.Наран










СЭТГЭГДЭЛ БИЧИХ